Categories
мэдээ цаг-үе

“Соёлын наадам” өнөөдөр Хүй долоон худагт үргэлжилнэ DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам” өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 12-ны өдөр Хүй долоон худагийн “Монгол Наадам” цогцолборт үргэлжлэн зохион байгуулагдана.

Энэ удаагийн “Соёлын наадам”-д Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид, Монголын Урлагийн зөвлөлийн ажилтан албан хаагчид зэрэг 200 гаруй хүн ажиллаж байна.
Categories
мэдээ цаг-үе

Их насны морины уралдааны үеэр 4 хүүхэд унажээ DNN.mn

Их насны хурдан морины уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унасан бөгөөд эмчийн үзлэг хийхэд биеийн байдал хэвийн байсан гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Их насны 227 морь бүртгүүлснээс 197 шүдэлгээнд орсон, 59 хасагдаж нийт 143 уралдааны замд мордсон бөгөөд 16.45 цагаар барианд орсон юм.

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй. Монгол Улсын хэмжээнд 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Үндэсний Их Баяр наадмаас гадна Налайх дүүрэг, Баянхонгор, Булган, Дорнод, Дорноговь, Дархан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар, Завхан аймгуудын баяр наадам зохион байгуулагдаж байна.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байгаа ба одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​”Улаанбаатарын үдэш 2023″ баяр наадмын үдшийн шоу тоглолт болж байна DNN.mn

“Улаанбаатарын үдэш 2023” баяр наадмын үдшийн шоу тоглолт болж байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд “Улаанбаатарын үдэш” тоглолтыг жил бүр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг билээ.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулах “Улаанбаатарын үдэш” шоу тоглолт өнөөөдөр 21:00 цагаас болох бөгөөд Төрийн соёрхолт “Хурд хамтлаг” өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээ хүргэнэ
Categories
мэдээ цаг-үе

Хоёрын даваанд улсын цолтой 30 бөх өвдөг шороодлоо DNN.mn

Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын цолтой 100 бөх, аймгийн цолтой 206, сумын цолтой болон залуу бөх 206 уран мэхээ уралдуулан барилдаж байна. Бөхийн барилдааны хоёрын даваанд улсын цолтой 30 бөх өвдөг шороодлоо.

Улсын цолтой бөхчүүдээс хоёрын даваанд,

  1. Улсын заан Д.Амгаланбаатар аймгийн харцага Г.Гантулгад,
  2. Улсын заан Ц.Одбаяр аймгийн харцага Т.Түвшинтулгад,
  3. Улсын харцага Ш.Уламбаяр аймгийн харцага О.Үйтүмэнд,
  4. Улсын харцага А.Цацабшир аймгийн заан Н.Намнан-Эрдэнэд,
  5. Улсын харцага Г.Алтангэрэл аймгийн заан Э.Дарханбатад,
  6. Улсын харцага Ж.Амартүвшин аймгийн заан Д.Пүрэвдоржид,
  7. Улсын начин И.Ёндонсамбуу аймгийн заан Ч.Хасчулууд,
  8. Улсын начин Л.Цэрэнтогтох аймгийн арслан Н.Баяржаргалд,
  9. Улсын начин Б.Суманчулуун аймгийн арслан С.Майнбаярт,
  10. Улсын начин Н.Мустафа аймгийн арслан Г.Ганхуягт,
  11. Улсын начин С.Батсуурь аймгийн арчлан Х.Очирхуягт,
  12. Улсын начин Б.Амарзаяа аймгийн арслан Д.Ням-Очирт,
  13. Улсын Ж.Чулуунбат аймгийн арслан Д.Эрдэнэтулгад,
  14. Улсын начин А.Алтанхуяг аймгийн арслан П.Батхуягт,
  15. Улсын начин Ш.Шинэбаяр аймгийн арслан Л.Энхтүвшинд,
  16. Улсын начин Б.Батжаргал аймгийн арслан Э.Батсуурьт,
  17. Улсын начин Д.Энхбаяр аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэд,
  18. Улсын начин Б.Баатарцол аймгийн арслан У.Батгэрэлд,
  19. Улсын начин Б.Хишигбаатар аймгийн арслан Н.Намнансүрэнд,
  20. Улсын начин Д.Тамир цэргийн арслан Г.Жамбалдоржид,
  21. Улсын начин Ж.Дагва-Очир аймгийн арслан Ч.Эрдэнэсайханд,
  22. Улсын начин Ш.Дарханбат аймгийн арслан Б.Батдоржид,
  23. Улсын начин Б.Даваа-Очир аймгийн арслан Д.Алтанцоожид,
  24. Улсын начин Ж.Ням-Эрдэнэ аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэд,
  25. Улсын начин Н.Баярбаатар аймгийн арслан Т.Сайханжаргалд,
  26. Улсын начин Ө.Батзул аймгийн арслан Н.Дашдаваад,
  27. Улсын начин Б.Мижидсүрэн аймгийн арслан Я.Бумбаярт,
  28. Улсын начин Б.Лхагвадорж аймгийн арслан Б.Бат-Оршихд,
  29. Улсын начин Х.Оргилболд аймгийн арслан Д.Тогтохжаргалд,
  30. Улсын начин Б.Сосорбарам аймгийн арслан Л.Батсайханд тус тус өвдөг шороодлоо
Categories
мэдээ цаг-үе

Үндэсний сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сорьж байна DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам сурын харваагаар үргэлжилж байна.

Энэ жил Үндэсний сурын харваанд 540 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байгаа юм. Тодруулбал

  • Эрэгтэй 360
  • Эмэгтэй 180 харваач оролцож буй.
Монголын үндэсний сурын харваачдын холбооны гишүүн хэлэхдээ “Үндэсний сурын харваа өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Маргааш 15:00 цаг хүртэл сурын харваа зохион байгуулагдаж, үр дүн нь гарна” гэлээ.

Халх сурын харвааны онцлог нь:

Харвааны байг “ханан” ба “хасаа” харваа гэж хоёр ангилах бөгөөд ханан харваанд гурван метр өргөн, 40 сантиметр өндөр хэц татаад, түүний дотор талд сум орвол оносонд тооцно.

Хасаа харваанд 30 сур өрж харвах агаад бөмбөг мэт бөөрөнхий хэлбэртэй, уран гоёмсог, хөндий суран сүлжмэлийг “сур” хэмээн нэрийднэ. Сураа давхарлан тавьсныг “домбо” гэх бөгөөд 12 домбо өрөөд хоёр талд тус бүр гурван хасаа хөндлөн тавьсныг “хүзүү” хэмээн нэрлэнэ. Голын хоёр домбо нь улаан байх ба хасааны урд талд хязгаар болгон татсан зураасыг “зурхай” гэдэг.

Зурхайн хоёр талд тавьсан гурав гурван сурыг азарга гэнэ. Хасаа харваанд эрчүүд 75 метр газраас 40 сум, эмэгтэйчүүд 60 метр газраас 20 сум тавьж харвадаг.

Categories
мэдээ цаг-үе

Эмээлтээр 16.452 тээврийн хэрэгсэл гарчээ DNN.mn

Долдугаар сарын 8-н буюу бямба гаригийн 06:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд нийслэл Улаанбаатар хотоос орсон гарсан тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг НЗДТГ-аас өглөө. Тодруулбал

  • Хөшигтийн хөндийгөөр 5,301 тээврийн хэрэгсэл орж, 5,424 тээврийн хэрэгсэл гарчээ.
  • Налайх дүүргийн орох ажиллахгүй байгаа ба 12,396 тээврийн хэрэгсэл гарсан.
  • Хоолтоор 4,517 тээврийн хэрэгсэл орж, 5,239 тээврийн хэрэгсэл гарсан.
  • Түргэнээр 640 тээврийн хэрэгсэл орж, 6,050 тээврийн хэрэгсэл гарсан.
  • Эмээлтээр орох ажиллахгүй, 16,452 тээврийн хэрэгсэл гарсан байна.

Нийт 10,458 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орж, 45,561 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсныг мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

НААДАМ-2023: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан “Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Энэ жил 512 хүчит бөх хурд хүч, уран мэхээ уралдуулна.

Categories
мэдээ цаг-үе

Наадмын түрүү бөхийг 10 мянган ам.доллараар шагнахаар болжээ DNN.mn

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн хүчтэнд 10.000 ам.доллар, үзүүрлэсэн бөхөд 5.000 ам.доллар тус тус гардуулах болсноо “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн захирал С.Мөнхбат МҮБХ-нд өчигдөр буюу долдугаар сарын 9-ний албан ёсоор мэдэгдлээ.

Үзүүр, түрүүний шагналыг долдугаар сарын 13-ны 11:30 цагт гардуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх суурь хэлцлийг байгуулжээ DNN.mn

“Монголын эдийн засгийн форум-2023” арга хэмжээний үеэр болсон “Хотын хөгжил” хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын “СССС нэгдүгээр авто зам инженеринг групп” ХХК-тай хийсэн суурь хэлцлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-д айлчлах үеэр хамтын ажиллагааны суурь хэлцлийг хийсэн. Энэ хүрээнд Тойрог хурдны зам, Улаанбаатарын метро төслийг эхлүүлэх, Туул голын даланг сайжруулах, нийгмийн бүтээн байгуулалт болох эмнэлэг, сургууль барихаар тусгаад байна.

4.3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх суурь хэлцлийг байгуулсан. Энэ бол Эдийн засгийн чуулганы нэгэн чухал тоон үзүүлэлт. Үүнийг хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулна. Дараагийн Хотын дарга хэн байхаас үл хамаарч тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдэх ёстой. Тэр боломж, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажиллаж байна. Хот санхүүгийн хувьд хүчирхэг байх ёстой.

“СССС нэгдүгээр авто зам инженеринг групп” ХХК нь дэлхийд эхний гуравт, Азидаа тэргүүлдэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын компани. Тус компанитай Улаанбаатар хотын төлөвлөлтийг хамтарч хийхээр ярилцаж байгаа. Энэ хүрээнд БХБЯ, ЗТХЯ, ЭХЯ-тай хамтран ажиллаж байна.

Улаанбаатар хотод нэг талдаа гурван эгнээ, нийт зургаан эгнээ Тойрог хурдны зам байх ёстой. Эхний байдлаар 12 уулзварын огтлолцлыг төлөвлөсөн. Мөн Улаанбаатар хотод метро хэрэгтэй. Метро байгуулах ажил хэлэлцээний шатандаа яваа. Түүнчлэн Туул гол дагуух хөгжүүлэлт буюу даланг хүчитгэх, иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх байгууламж хийхээр болсон. Мөн олон улсын стандартын 10 эмнэлэг, 20 сургууль байгуулахаар төлөвлөж байна хэмээлээ.

Хэлцлийн хүрээнд Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн мега төслүүдийг эхлүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Уралдсан морьдыг дахин хэмжиж, хасахгүй байхаар шийдвэрлэлээ DNN.mn

Монголын морин спорт уяачдын холбооноос баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-д уралдаанд түрүүлж айрагдсан морьдын сэрвээний өндрийг дахин хяналтын хэмжилт хийж, дүрэмд заасан насны ангиллын хэмжээнээс давсан нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг хэмжиж, байр эзлүүлэхээр тусгасан.

Энэхүү журмын дагуу гаргасан холбооны саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжиж, дахин хэмжих асуудлыг хурдан морины салбар хороонд оруулсан. Гэвч Үндэсний их баяр наадмаар хурдан морьдын хязаалангийн уралдаанд айрагдаж, түрүүлсэн морьдыг дахин хяналтын хэмжилт хийх явцад маргаан гарснаас үүдэн уралдсан морьдыг дахин хэмжиж, хасахгүй байх шийдвэрийг Хурдан морины салбар хороо гаргажээ.