Авто тээврийн үндэсний төв 2023 онд тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаагаар нийт 7509 дугаарыг дуудлага худалдаанд оруулж, 6865 дугаарыг худалдан борлуулж, 12 482 000 000 / Арван хоёр тэрбум дөрвөн зуун наян хоёр сая/ төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
Уг орлогоо Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна.
Иргэн дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцох боломжтой.
Үүнд:
- Дуудлага худалдаа эхлэхээс 10-20 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх
- Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах
- Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялна
- Дуудлага худалдаанд ялсан боловч үлдэгдэл төлбөрийг заагдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй
- Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн данс руу 7 хоногийн дотор буцаж орно.