Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ: Авлига авсан төрийн албан хаагчдын бичлэгийг нийтэд дэлгэлээ

АТГ-аас хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр төрийн алба хаагчид их хэмжээний бэлэн мөнгийг авлигад авсныг нотлох бичлэгийг ил болгосон юм. Бичлэгт Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга А.Аззаяа, Баярсайхан нарын албан өрөөнд хийсэн бичлэгийг харууллаа. Уг бичлэг тэдний албан өрөө болон гэрт хийгдсэн байна. Бичлэг дээр тэдний албан өрөө, гэрээс их хэмжээний бэлэн мөнгө гарч ирсэн байна.

Тодруулбал, гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *