Замын-Үүд дэх Гаалийн газарт өнгөрсөн шөнө АТГ-ын байцаагчид шалгалт хийжээ. Тэд эхэндээ энгийн хувцастай орж ирсэн ч удалгүй “АТГ” гэсэн бичигтэй хантаазыг өмсч, нэг ч хүнийг гадагш гаргалгүй нэгжлэг хийсэн байна.
Гаалийн газарт ойролцоогоор 20 гаруй хүн байсан бөгөөд оройн 20.00 цагаас үүрийн 05.00 цаг хүртэл тус газрыг нэгжиж, зарим албаны хүмүүстэй уулзсан гэх мэдээлэл байна. Гэвч албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр 16.00 цагийн үед шалгалт эхэлсэн бөгөөд шалгалтын талаарх мэдээллийг удахгүй өгнө” гэлээ.
АТГ-аас шалгалтын үеэр гаалийн байцаагчдаас багагүй хэмжээний мөнгө илрүүлж, хураан авсан ч тухайн үед зөрчлийн шинжтэй зүйл илрээгүй аж.
Мөн шалгалтын үеэр иргэд хил хаасанд бухимдаж, багагүй шуугиан дэгдээсэн байна.