Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Асуудал нь овоорсон ХНХ-ын яамыг М.Оюунчимэг босгож чадна DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад албан бусаар Уих-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Тулга нарын нэр яригдаж байгаа. Тулгын хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шахаа, тохиролцоогоор сайдын суудалд санаархаж буй. харин Саранчимэг гишүүний хувьд өргөн фронтоор сайдын суудалд зүтгэж байгаа. түүнийг Уих-ын гишүүн асан, “мон-Уран”-ы наранхүүгийн эгч гэдгийг олон нийт мэднэ. Ждү-ийн шуугианы үеэр дүүдээ зээл олгуулсан гэх асуудал нь олны бухимдлыг төрүүлж байсан билээ. Б.Саранчимэгийн хувьд Уих-д хоёр дахь удаагаа сонгогдон, мөн байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж буй.

Түүний хувьд өмнө нь нитх-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа мөн орчин Экологийн хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. утгаараа түүний хувьд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар гэхээс илүү байгаль орчин, аялал жуулчлалын салбарт манлайлал үзүүлэн ажиллаж чадна гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг. нөгөөтэйгүүр түүний хувьд Уих-ын чуулганы хуралдаанд суудаггүй гэх тааруу нэртэйгээр өмнөх парламентыг өндөрлүүлсэн. нь түүний маш том сул тал гэдгийг улстөрчид ярьдаг. тэрбээр 2020 онд Уих-ын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байгаа ч энэхүү сул талаа засаж чадаагүйг өнгөрсөн хугацаанд чуулганд суусан цаг бүртгэлээс харж болохоор. хнх-ын сайдад яригдаж буй дараагийн эмэгтэй улстөрч бол Уих-ын гишүүн оюунчимэг. түүний хувьд Уих-ын гишүүнээр мөн адил хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарыг Уих-ын түвшинд хэлэлцэх чиг үүрэг бүхий Өргөдлийн болоод нийгмийн бодлогын байнгын хороог даргалж явсан туршлагатай. олон нийт түүнийг мүонрт-ийн “мм” агентлагийн тоймч, сэтгүүлч байсан гэдгийг сайн мэднэ. утгаараа сэтгүүлчид нийгмийн асуудлыг бусдаас илүү мэдэж, мэдэрдэг. Учир нь сэтгүүлчид хаанаас нь эхлээд хаалгач хүртэлх хүмүүстэй харилцдаг. Ардын баатраас эхлүүлээд эрх нь зөрчигдсөн хэнийг ч өмөөрч дуугардаг. нийгэмд болохгүй бүтэхгүй, болж байгаа бүхий л үйл явдлын тэргүүн эгнээнд сэтгүүлчид алхдаг. Тэр утгаараа сэтгүүл зүйн салбарт м.оюунчимэг хар залуугаараа, нийгмийн гал, мөсөн дунд орж ажилласан сэтгүүлч хүн. Ерөөсөө сэтгүүлч мэргэжлийн онцлог энэ юм. л сэтгүүл зүйн салбараас улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Уих-ын гишүүн гээд төрийн эрх барих, хариуцлагатай өндөр албан тушаалд очдог учиртай. бор амьдрал мэддэг, бусдын төлөө гэх зорилготой сэтгүүлч хүний ёс зүй, зарчмаар яваандаа гарч ирцгээсэн хүмүүс. тэр утгаараа асуудал нь овоорсон хнх-ын яамыг босгож ирж чадах хүн нь м.оюунчимэг. Түүний хувьд өдийг хүртэл ямар нэгэн хэрэгт нэр холбогдож, цоллуулж яваагүй, цэвэр улстөрч.

Нөгөөтэйгүүр энэ хаврын улс төрийн халалт огцом нэмэгдэх, түүнийгээ дагаад иргэдийн бухимдал тэсрэх магадлал өндөр. Тиймээс иргэдийн бухимдлыг намжаахын тулд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар урьд өмнөхөөсөө ч илүү идэвхтэй ажиллах шаардлагатай. Ядуурал, ажилгүйдэл, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх боломж, ажлын байр гээд нийгмийн өмнө тулгамдсан олон асуудал энэхүү яам дээр зангиддаг. тиймээс хаврын улс төрийн уур амьсгалыг намжаахад ын сайдын оролцоо асар өндөр цаг үе ирээд байна.

Э.ТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *