Categories
гадаад мэдээ

Ассад нууцаар Сочи хотноо айлчилж, Путинтай уулзжээ

Иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Сири улсын Ерөнхийлөгч Башар аль Ассад гол холбоотон ОХУ-д айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тэрбээр дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй В.Путинтай хар тэнгисийн Сочи хотноо уулзсан байна.

Путин, Ассад нарын уулзалтын албан ёсны гэрэл зургийг Кремлийн ордон албан ёсны цахим сайтдаа нийтэлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Сирийн тэргүүн Сочи хотноо ажлын айчлал хийсэн” хэмээн хэвлэлийнхэнд өнөөдөр мэдэгдэв.

Ассад “ОХУ-ын армийнхан терроризмын эсрэг шат дараатай, үр дүнтэй алхмуудыг хийж буйд үргэлж талархдаг” хэмээсэн бол Путин “Сирийн ард түмэн, тусгаар тогтнолыг хамгаалах үйл хэргээсээ хэзээ ч буцахгүй” гэж хэлжээ.

Удирдагч нар сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сочи хотноо уулзсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *