Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг АТГ-т шалгуулахаар ханджээ

АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нарыг тендер будлиантуулж, банкны баталгаа хуурамчаар үйлдсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Уг асуудлаар АШУҮИС-ийн Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Отгонбаатар тайлбар өгчээ.

Тэрээр, АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нар Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн асуудал дотоод аудитын шалгалтаар илрээд байна.

Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр олон тэрбум төгрөгний тендер зарлаж, гэрээ байгуулан санхүүжилт олгон төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал, “Хай ресурс” компанитай тохиролцон 358.5 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг хуурамч материал бүрдүүлэн байгуулсан байсан. Тендерийн үнэлгээний хороог ахалж гарын зурсан байсан, хангамжийн газрын дарга Ц.Батхуягаас дээрх асуудал дээр тайлбар өгөхийг шаардахад ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирж, холбогдох албан тушаалтнуудыг үг хэлээр гүтгэн, доромжилж айлган сүрдүүлсэн балмад үйлдэл гаргасан. Ерөнхий сайдын 01 албан тоот даалгавар, АШУҮИС-ийн захирлын албан даалгавар гарсан байхад үл биелүүлэн танхаарсан зэрэг нь түүнийг ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон. Тиймээс Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Тендерийн хуулиудын холбогдох заалт, байгууллагын дүрэм, дотоод журмын дагуу ажлаас чөлөөлсөн” гэжээ.

Баянзүрх дүүргийн 12-р хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй АШУҮИС-ийн Шинэ цогцолборын сургалтын тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг явуулахдаа “Хай ресурс ХХК”-ий удирдлагатай тохиролцон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдэж тухайн үед АШУҮИС-ын захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нар 358.5 сая төгрөгний гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Тиймээс энэ асуудлыг шалгуулахаар Авилгалтай тэмцэх газарт хандаад байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *