Эрчим хүчний системийн ачааллыг /2023 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 2023 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн хоорондох/ Эрчим хүчний зохицуулах хорооноос танилцууллаа.
Оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023 оны арваннэгдүгээр 30-ны өдрийн 19.00 цагт 1493 МВт, хамгийн их импорт мөн адил 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 311 МВт хүрсэн байна.
Ахуйн хэрэгцээнд хэрэглэж байгаа эрчим хүчний 70 хувийг халаалтад, 15 хувийг хоол цай чанахад, 5 хувийг ахуйн цахилгаан техник хэрэгсэл ажиллуулахад, 10 хувийг гэрэлтүүлэгт хэрэглэдэг.
Гэр бүлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 27 хувийг хөргөгчинд, 21 хувийг цахилгаан зууханд, 18 хувийг гэрэлтуүлэгт, 15 хувийг угаалганд,11 хувийг зурагтад, 9 хувийг бусад ахуйн ахуйн цахилгаан хэрэгсэлд хэрэглэдэг байна.