Categories
мэдээ нийгэм

Арвайхээрийн чиглэл дэх эвдрэлтэй 60км автозамыг засна

Аймгийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломменоор ахлуулсан албаны бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Тус банкны хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн хот байгуулалт, дэд бүтцийн салбарт сүүлийн жилдүүдэд нийт 25.0 тэртум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Энэ удаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын буухай автозамын салбарт үргэлжилж, Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн 371-431 км-ийн хоорондох эвдрэлтэй байгаа 60 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх 2019 онд хийхээр боллоо.

Тус зам дээр осол аваар ихээр гарч, иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна. Уг асуудлыг шийдвэрлэхээр аймаг, орон нутгаас Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн Үндэсний төв зэрэг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд удаа дараа хүсэлт тавьж Засгийн газарт санал оруулж, онцгой анхаарал хандуулан ажилласан. Үүний үр дүнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр улсын чанартай 60 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Тус зам 1986 онд баригдаж, 1992 онд ашиглалтад орж байсан нийслэлийг баруун 7 аймагтай холбож байгаа гол зам юм. Өнөөдрийн байдлаар тус замаар өдөөрт 4600 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *