Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн “Тооройт” хэмээх газар өвөлжиж буй малчин Ж.Төмөрбаатарынд хотонд гурван ихэр тугал мэндэлжээ.
Гурван ихэр тугал өнгөрсөн сарын 27-ны өдөр буюу билгийн тооллын Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр малчин Ж.Төмөрбаатарын “Ихэр” нэртэй эвэртэй хар сарлагийн үнээнээс мэндэлсэн байна.
Тооройнуудын хоёр нь хөх халзан зүстэй эр , нэг нь хар зүстэй аж.