Categories
мэдээ нийгэм

Ариунаа Сүри зун, намар, өвлийн коллекцуудаа танилцуулна

Энэ сарын 23-нд дизайнер Ариунаа Сүри загварын долоо хоногоо “MSM group”­ын “Mercedes Benz showroom” ­д хийхээр төлөвлөжээ. Шоуныхаа үеэр тэрээр энэ зуны болон ирэх намар, өвлийн коллекцуудаа танилцуулж, шууд худалдаа хийх юм байна. Мөн Токиогийн “Мерседес бенц загварын долоо хоног”­т танилцуулсан загваруудаа толилуулах аж.
Шоу хоёр хэсэгтэй бөгөөд эхлээд коллекцуудаа  танилцуулж, рок, попын хамтлаг, дуучид ая дуугаа өргөх юм байна. Дараа нь олон улсын загварын шоуны жишгийг дагаж “Forever fashion party”­г “Marquee 27” клубт зохион байгуулах агаад тасалбар нь 50.000 төгрөгийн үнэтэй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *