Европын тавилгын 60 хувийг дангаар хангадаг тавилгын “ARIS” брэндийн Монгол дахь албан ёсны түнш “Гранд мебель” компанийн урил¬гаар тус үйлдвэрийн ахлах загвар зохион бүтээгч, Итали Улсын иргэн Марк Жеоржетти, БНХАУ дахь импорт хариуцсан менежер Бэн Хуан нар хүрэлцэн ирж, сургалт зохион байгуулж, Монголын тавилгын зах зээлтэй танилжээ. Марк Жеоржеттитэй ярилцлаа.
-Монголд өмнө нь ирж байсан уу. Төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Манай олон найз Мон¬голд ирж байсан. Бүгд л дуу алдам сайхан орон гэж надад ярьж байсан. Үнэхээр л байгаль нь үзэсгэлэнтэй, хүмүүс нь нөхөрсөг, элэгсэг юм. Харамсалтай нь миний Монголд байх хугацаа богино байлаа. Дараа ирвэл говь руу явна. Манай найзууд Монголын говийг заавал үзээрэй гэж захьсан юм /инээв. сур/
-Хэн нэгэн дизайнертай уулзав уу. Монголын загвар ямар түвшинд явна гэж дүгнэж байна?
-Хэн нэгэн дизайнертай уулзаж амжсангүй. Гэхдээ загварын чиг хандлагыг ерөнхийд нь мэднэ. Монголын загвар бол үндэсний хэв мая¬гийг өөртөө шингээсэн бай¬даг онцлогтой. Ингэснээр үндэсний өв соёл, түүхээ хадгалж үлддэг гэдгийг нь мэднэ.
-Монгол ноос, ноолуур дэлхийд алдартай. Үүгээр бү¬тээгдэхүүн үйлдэрлэе гэсэн бодол төрөв үү?
-Болохгүй юм байхгүй. Хамгийн гол анхаарах ёстой зүйл бол ноос, ноолуур маш үнэтэй байдаг. Монгол ноолуураар буйдангийн бү¬рээс хийе гэж бодож байсан. Маш үнэтэй болохоор байсан. Гэхдээ хэзээ нэгэн цагт ноолуураар дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн хийж магадгүй.
-Хувь хүний тань хэдэн асуулт асууя. Та тавилгын загвар зохион бүтээгчээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би 30 жил тавилгын салбарт ажиллаж байна. Анх¬наасаа тавилгын дизайнер байгаагүй. Худалдааны төлөөлөгч, маркетингийн менежерээр ажиллаж байсан. Тэгж ажиллаж байхдаа загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж, тэдний хийсэн зүйлд өөрийн санаа оноогоо хэлээд явдаг байсан. Би нэг л өдөр өөрийгөө загварын хүн гэдгийг мэдэрсэн гэх үү дээ. Ингээд 2006 оноос энэ салбарт ажиллаж эхэлсэн. Гэр бүлийн шалтгаанаар дизайны чиглэлээр сурч байгаад сургуулиа төгсөж чадаагүй байгаа. Гэхдээ хүнд чадвар, авьяас нь байхад заавал диплом хэрэгтэй гэж үү.
“ARIS”-тай хоёр жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн. Одоо ахлах загвар зохион бүтээгч. /”Хоёрхон жилийн дотор манай ахлах загвар зохион бүтээгч болсон хүн дээ” гэж хажуугаас нь Бэн Хуан тодотгов.сур/Одоо би тансаг зэрэглэлийн CG цуврал загвар дээр ажиллаж байгаа.
-ARIS-ийн бусдаас ялгагдах онцлог юу вэ?
-Ямар ч орчин нөхцөлд уян хатан байж, зохицож чаддаг. Хөрвөх чадвартай загвар гэх үү дээ.Мөн дээд зэргийн тав тухыг мэдрүүлнэ. Тухайн хүний оршихуйн үнэ цэнийг нь тодотгодог. Бид мөн өдөр бүр өөрчлөгдөн байгаа дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэхийн тулд техно¬логийн дэвшлүүдийг тавилгад ашиглаж байгаа. Удирдлагаар эвхэгдэж, дэлгэгддэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
-“ARIS” бүтээгдэхүүндээ 20 жилийн баталгаа өгдөг гэсэн. Энэ үнэн үү?
-Тавилгандаа өгч байгаа бус материал, пүрш, хүрээнд өгч байгаа юм. Манай компанийн хэрэглэдэг материал, төмөр, хүрээ маш чанартай. Бид үүндээ 20 жилийн баталгаа өгдөг юм, түүнээс бүтээгдэхүүнд биш.
-Нэгэнт загварын тэргүүлэх орон Италиас ирсэн загвар зохион бүтээгчтэй уулзсаных дэлхийн загварын өнөөгийн чиг хандлагыг асуухгүй өнгөрч боломгүй байна?
-Ямар чиг хандлага ноёлож байна гэдгийг шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ хоёр жилийн өмнөөс үнэтэй биш, дэгжин тавилга, загварын ертөнцөд нэвтэрч байна. Хувцас загварын чиг хандлагатай тавилгыг хослуулахыг хичээдэг болсон.
-Нуруу нугасны төрөлж¬сөн “Гранд мед” эмнэлгийн захиалгаар тусгай матрасс үйлдвэрлэж байгаа гэсэн мэдээлэл байсан?
-Монголын нуруу нугасны тэргүүлэх “Гранд мед” эмнэлгийн тусгай захиалгаар нуруу, нугасны өвчтэй хүмүүст зориулсан матрасс үйлдвэрлэж байгаа. Энэ нь өвчтэй хүний өвчтэй хэсэг болон нурууны хотгор, гүдгэрт таарч, товойж хотойж байдаг өвөрмөц хийцтэй матрасс юм. Ингэснээр нурууны өвчтэй хүнд өвчин зовиурыг нимгэлнэ. Цаашдаа хэрэв захиалга ирвэл олноор нь үйлдвэрлэнэ гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.