Дэлхийн Эдийн Засгийн Форумын “New Champions” буюу Шинэ Аваргууд нийгэмлэгийн гишүүн байгууллагаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК уригдсанаар уг нийгэмлэгт элссэн анхны Монгол компани боллоо.
“New Champions” нийгэмлэг нь дээд түвшний олон талт харилцаа, хамтын ажиллагааны платформ бөгөөд нийгэмлэгийн гишүүн байгууллага болсноор Ард Санхүүгийн Нэгдлийн нийт ажиллагсад тус платформоор дамжуулан мэдлэгээ тэлэх боломж нээгдэж байна. Үүний хүрээнд компанийн үйл ажиллагаа олон улсад улам хүрээгээ тэлж, удирдах түвшний ажиллагсад Дэлхийн Эдийн Засгийн Форумаас зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдэд урилгаар оролцож, Монгол Улсын эдийн засаг болон Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн үйл ажиллагааг таниулан сурталчлах юм.