Apple” компани “iPhone” гар утсанд ашигладаг санах ойн чипийн шинэ нийлүүлэгч олохоор судалж байна. Хоёрдугаар сард “Apple”-ийн гол нийлүүлэгч Японы “Kioxia Holdings” компанийн хоёр үйлдвэрт саатал гараад байгаа аж. Үүнтэй холбогдуулан “Apple” цаашид тасалдал үүсэхээс сэргийлж, нийлүүлэгчдээ төрөлжүүлэхээр судалж эхэлжээ.
“Apple” БНХАУ-ын “Yangtze Memory Technologies” компанитай хамтран ажиллахаар хэлэлцэж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Одоогоор “Micron Technology”, “Samsung Electronics”, “SK Hynix” зэрэг томоохон компаниуд “Apple”-д санах ойн чип нийлүүлж байгаа юм.
Ж.Эрдэнэчулуун | @erdenechuluunJ