Categories
гадаад мэдээ

АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ

АНУ Украиныг тойрсон асуудалтай холбогдуулан ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, улмаар энэ хоригт хамаарах Оросын 34 хувь хүн, албан байгууллагын жагсаалтыг гаргалаа. АНУ Оросыг Минскийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Крымыг Украины эзэмшилд буцаан өгөх хүртэл тус хориг арга хэмжээг цуцлахгүй гэх байр суурьтай байгаа юм.

Америк энэ шийдвэрээрээ Оросын эсрэг нөхөрсөг бус бодлого баримталсан хэвээр байгаагаа харууллаа гэж Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгджээ. Орос улс үүнийг зүгээр өнгөрөөхгүй, Америкийн эсрэг зохих хариу арга хэмжээ авна гэдгийг тэрээр хэлж байна. Америкийн зүгээс Оросын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнд багтсан хувь хүн, албан байгууллагуудын дотор, Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийн засгийн газарт байсан хоёр дээд албан тушаалтан, мөн Крымд үйл ажиллагаа явуулдаг Оросын гурван банк багтсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *