Categories
гадаад мэдээ

АНУ-ын тусгай төлөөлөгч БНХАУ-д айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены Цаг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх тусгай төлөөлөгч Жон Керри ирэх есдүгээр сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээллээ.

Жон Керри нь Дэлхийн цаг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр Хятадын эрх баригчидтай хамтран ажиллах талаар ярилцана гэсэн таамаг байгаа юм. Удахгүй болох албан ёсны айлчлалтай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээлэл, товыг одоогоор зарлаагүй байна.

Долдугаар сарын дундуур ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Жон Керри нарын уулзалт Москвад зохион байгуулагдсан. Хоёр орны төлөөлөгчдийн уулзалтын дараа Америкийн улс төрч хэлэхдээ, ОХУ-ын төрийн тэргүүн Орос дахь хорт утааны түвшинг бууруулахаар тохиролцсон гэв. Гэсэн хэдий ч, Кремлийн хэвлэлийн албанаас Ерөнхийлөгч В.Путин энэ асуудлаар ямар нэгэн амлалт өгсөн гэдгийг үгүйсгэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *