Ханиад хүрсэн эхний өдрүүдэд антибиотик хэрэглэх нь өвчнийг дарж авах бус дархлааг сулруулахад хүргэдэг гэж ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар мэдэгджээ.
“Ханиад хүрсэн эхний өдрүүдэд антибиотик хэрэглэснээр хүмүүс маш том алдаа гаргаж байгаа юм. Антибиотикууд вирусийг дарах чадваргүйгээс гадна хэвийн бичил биетнүүдийг устгаж, дархлааг сулруулж байдаг. Бактерийн гаралтай халдварт өвчинтэй хавсарч хүндрэл үүсэх үед зөвхөн эмчийн зөвшөөрлөөр антибиотикийг хэрэглэх ёстой” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэж үзэж байна. ДЭМБ-ын зөвлөмжөөр ханиадны эсрэг вакцины найрлага жил бүр өөрчлөгддөг байна.