Улсын драмын эрдмийн театрт Лев Толстойн “Анна Каренина” жүжиг энэ сарын 4-нөөс тоглогдож эхэлсэн ч коронавирусийн халдвар гарсны улмаас тус театрын 54 ажилтныг тусгаарлаад байгаа билээ.
“Анна Каренина”-гийн гол дүрийг бүтээсэн, УДЭТ-ын чадварлаг жүжигчин Н.Баярмаа өөрийн фэйсбүүктээ болсон явдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Аймаар сүржигнээд байгааг ойлгоогүй шүү дээ. Энэ өвчнийхөө талаар хүмүүст сүржигнэхийн оронд зөв үнэн таниулж, нийт хүмүүсийн дундах сэтгэлзүйг жаахан өөрчилж тайван болгох хэрэгтэй байх. Дэмий юманд улсын мөнгө үрэхээ болиосой” хэмээжээ.