Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж өсчээ DNN.mn

Монголбанкнаас энэ оны зургадугаар сарын 2-ны дотор зээлийн ангиллаа бууруулсан иргэд зээлээ бүрэн барагдуулбал ангиллыг нь хэвийн болгоно гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар анхаарал хандуулах зээл 1.3 их наяд, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.1 их наяд байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны гуравдугаар сарын эцэст 29.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.1 (3.9 хувь) их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.9 (25.4 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 58.9 хувь нь иргэд, 39.6 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.9 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байна.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны гуравдугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 39.6 (3.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 124.2 (9 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.3 хувийг эзэлж байна. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны гуравдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 14.6 (0.7 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 167.4 (7.5 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.1 хувийг эзэлж байна. Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорациас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны хоёрдугаар сарын эцэст 7.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 88.6 (1.1 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.2 (18.8 хувь) их наяд төгрөгөөр тус тус өсчээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.8 (7.6 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.2 (90.4 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 1.1 (82.1 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *