Categories
мэдээ улс-төр

АН-ын зөвлөл хуралдаж байна

Image result for Сүхбаатар танхим

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөл болон ажлын хэсгийн хуралдаантай. Энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудал, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай, Элчин сайд нарыг зөвшилцөх асуудлыг тус тус хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг саналаа нэгтгэнэ. Мөн АН-ын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах гурван саналыг хүлээж авах эсэхийг МАН бүлгийн хурлаасаа шийдвэр гаргаж байж зөвшилцөх ажлын хэсэгт оруулна. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа. Энэ сарын 11-нийг хүртэл төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулж дараа нь гуравдахь хэлэлцүүлгийг хийх юм. Мөн УИХ дахь АН-ын зөвлөлийн хурал сая эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *