АН-ын VII Их хурал өнөөдрөөс орон даяар эхэллээ. Энэ Их хурлын онцлог нь намын нийт гишүүд 12-ны өдрийг хүртэл аймаг, дүүрэгтээ чуулж намынхаа Үндсэн дүрмийг хэлэлцэнэ. Ийнхүү нийт гишүүдийн хэлэлцэн, боловсруулсан дүрмийн төслийг 12-ны өдөр Улаанбаатарт чуулах Их хурлын төлөөлөгчид батална.
Мөн намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг Их хурлаараа батламжлах бөгөөд бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.