Өнөөдөр 10:00 цагаас орон даяар Ардчилсан намын шинэчлэлийн хоёр дахь давалгаа болсон Дотоод сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэхүү сонгуулиар аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ бүх гишүүдийнхээ саналаар тодруулах юм.
Тус намын дотоод сонгуульд 565 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснээс Үндэсний бодлогын хороо(ҮБХ)-нд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөж буй ажээ. Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж өрсөлдөж байна. Нийслэлийн АН-ын ирэх дөрвөн жилд хэн удирдах нь нийслэлийн 26700 гаруй гишүүн сонголтоо хийснээр тодорхой болох юм.
Үндэсний бодлогын хороонд Их аварга Д.Дагвадорж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ц.Гарамгайбаатар, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл зэрэг 511 хүн өрсөлдөж байгаа юм. Санал хураалт ням гаригийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.