Categories
мэдээ нийгэм

АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татаж шалгаж эхэлснийг эсэргүүцэж С.Амарсанаа, Д.Сосорбарам мэдээлэл хийнэ

өнөөдөр болох зурган илэрцүүд10.00 цагт МҮХАҮТ-ын Хурлын танхимд Монгол, Чехийн бизнес эрхлэгчдийн уулзалт болно.

10.30 цагт “Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл”-ийн 25-р их хурал Туушин зочид буудалд болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийх сарын аяны талаар “ХАППИ ВЕРИТАС” оношлогооны төвөөс мэдээлэл хийнэ.

11.00 цагт Ардчилсан намын байранд НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татаж шалгаж эхэлснийг эсэргүүцэж СГЗ С.Амарсанаа, МУГЖ Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт англи улсын иргэн амь насаа алдсан гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Дуучин Зоригт, Хишигдалай хоёрын хамтарсан “Хайртай хүндээ” тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

13.00 цагт Спортын төв ордонд Азийн оюутны аваргын эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт БСШУСЯ-ны 401 тоотод шилдэг залуу эрдэмтдэд инновацийн дараах тэтгэлэг олгох арга хэмжээ болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *