Америкийн томоохон сонин болох “San Francisco Chronicle” спорт булангийнхаа тэргүүн нүүрэнд Ш.Энхийн-Одын тухай “Үндэстнийхээ бахархал” хэмээх гарчигтай нүүр дамнасан томоохон нийтлэл гаргажээ.
Ш.Энхийн-Одыг NBA-гийн шилдэг тамирчин болох ирээдүйтэй гэдгээ гуравхан сарын дотор батлан харуулж чадсан Монгол хэмээх үндэстний бахархал нь яахын аргагүй мөн хэмээн тус нийтлэлд бичжээ.
Түүнийг долоон настай байхад нь аав нь Буянт-Ухаа спортын ордонд хүргэж өгч сагсан бөмбөгийн спортод хөтлөн оруулж байв. Ийн АНУ-ын сагсанбөмбөгийн академийн тамирчнаар сонгогдон АНУ-д ирж байсан Ш.Энхийн-Одын нэр хүнд сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсад алдаршиж эхэлсэн гэдгийг ч тус сонин онцолжээ.
Түүний багш нь Ш.Энхийн-Одыг холын зайны шидэлтдээ онцгой сайн тухай тус сонинд ярьжээ. Харин Ш.Энхийн-Од “Би зөвхөн мөрөөдөлдөө хүрэхийг л зорьж байна. Бусад зүйлсэд огт санаа зовдоггүй” хэмээн ярьсан байна.