Categories
мэдээ нийгэм

“Амгалангийн станц шатаж байна” гэсэн мэдээлэл нь ташаа байжээ

Өнөөдөр 17 цагийн үед “Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн хэсэг шатаж байна” гэсэн дуудлага нийслэлийн Шуурхай удирдлагын 105 утсанд иржээ. Гэтэл энэхүү мэдээлэл нь ташаа байсан гэнэ.

Иргэдийн өгсөн дуудлагын дагуу Онцгой байдлын гал унтраах автомашинууд хүч нэмэгдүүлэн хотоос хөдөлж, гал гарсан объектод очиход, станцын хашаанд их хэмжээний хог, хаягдал, өвс шатааж байжээ.

Чухам ямар шалтгаанаар ийнхүү онцгой объектод хог шатааж гал гаргасан талаар тус станцын төслийн удирдагч Б.Баттөмөр тайлбарлаж хэлэхдээ “Зам талбайгаа цэвэрлэх үүднээс манай ажилчид өвс, гялгар уут, хог хаягдал, хөөсөнцөр зэргийг шатаасан юм билээ. Өмнө нь ингээд хашаандаа шатаадаг байсан. Харин энэ удаа манай ажилтан хариуцлагагүй хандаж, их хэмжээгээр шатааснаас, хөөсөнцрийн хар утаа орчинд нилээдгүй тархсан нь станцад гал гарч байгаа мэтээр оршин суугчдад харагдаж, онцгой байдлынханд чирэгдэл үүсгэлээ. Станцад ямар нэгэн гал гараагүй, эрсдэл үүсээгүй гэдгийг мэдэгдэж байна. Хариуцлага алдсан ажилтнуудадаа бид хариуцлага тооцох болно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *