Categories
гадаад мэдээ

Америкийн түүхэн дэх “Индиан”-чуудын хамгийн том эсэргүүцлийн жагсаал болж байна

Америк тивийн уугуул оршин суугчдыг аймаглан устгасны дараа үлдсэн индиан овог аймгуудын цөөн үр хойчис нэгдэн, Америк тивийн цэвэр усны гол эх үүсвэр Миссури мөрний ай сав газрыг болон тэдний өвөг дээдсийг хөдөөлүүлсэн ариун нандин газрыг хөндөж – нутгаар нь дайруулан газрын тосны асар том хоолойг газар доогуур барьж байгуулах гэж байгааг эсэргүүцэн тэмцсээр 6 сарын нүүр үзэж байна.

Энэ нь Хойд, Төв, Өмнөд Америкийн болон Канадын 500 гаруй уугуул индиан овгууд ирж оролцож байгаа, их хядлагаас хойших дэлхийн түүхэн дэх индианчуудын хамгийн том эсэргүүцлийн ажиллагаа юм. North Dakota дахь Standing Rock Sioux индиан овгийн тэмцлийг дэмжин тэд ийнхүү тал бүрээс цугласан байна.

North Dakota-д сүүлийн 2 жил хүрэхгүй хугацаанд 292 удаа газрын тосны хоолойнуудын их бага гэмтлээс болж асар их баррел газрын тос гадагшаа урсан гол ус, хөрсийг бохирдуулсан атал эдгээрийг олон нийтэд мэдэгдээгүй байна Сая 10-р сард Dakota дахь шатахуун хийн хоолойн гэмтлээс болж 55 мянган галлон бензин гол руу урсаж 6 сая хүний ундны усыг хордуулжээ: http://bients.com/pennsylvania-pipelines-bursts-le…

Бас нэгэн эвдрэл гэмтлийн улмаас 67 галлон газрын тос хоолойноос гадагш урсан North Dakota дахь Миссури мөрөнд орж, үүнийг зогсоохын тулд хүмүүс гараараа хутгаж шавхарч байсан зураг бүхий нийтлэл энд байна:

Өчигдөр уг тэмцлийг цагдаагийн хүчээр – 2 нисдэг тэрэг, чанга хахир дуу чимээ гаргадаг цэргийн зориулалттай зэвсэг төхөөрөмж (ийм чимээ сонссон хүний чихний хэнгэрэг цочирч, өвдөлт өгөн, зүг чигийн баримжаа ба хөдөлгөөн хийх чадвараа түр алдаж, нүдний аяганд чичрэлт үүсэж харах чадвар нь ч буурдаг байна), 5 том оврын болон олон тооны цэргийн зориулалттай тоноглосон дунд оврын машин оролцуулан, 300 гаруй цагдаагийн бүрэлдэхүүний хүчээр дайрч, чинжүүний орцтой нулимс асгаруулагч-шүршигч, бороохой шийдэм, цохилтот гранат, резинэн сумтай гэмтээгч буу ашиглан, тус газар ирж буудаллаад байсан индианы отгийнхны эсрэг хүч хэрэглэсэн байна. Тэдний урц сууцыг хүчээр буулган, нүүр лүү нь резин сумаар буудаж гэмтээн, чинжүүтэй шүршигчийг бас нүд рүү нь шүршиж, нэг морийг нь буудан алж, хөгшид эмэгтэйчүүдийг ч баривчилсан байна. Тэд 6 хоногийн өмнө бас 141 хүнийг баривчилсан байсан юм. Үүгээрээ тэд 1851 оны Laramie Treaty буюу АНУ-ын холбооны засгийн газраас индиан овгийнхны эзэмшилд үлдээсэн өчүүхэн газар нутагт хүч хэрэглэхгүй байх, Америк тивд ирж суурьшигчдаас индиан овгуудыг хамгаалах амлалт бүхий гэрээгээ бүрэн зөрчсөн ажээ.

“Бид уух усаа, өвөг дээдсийн ариун булшаа хамгаалж байна – бид ямар террористууд биш, бидэнд хүч хэрэглэхээ зогсоо!” хэмээн тэд ярьж, уриа хашгирч байна. Дэлхий ээж хүртэл индианчуудын эдгээр овгийнхны тэмцлийг зоригжуулах мэт, уг эсэргүүцлийн үеэр мянга мянган зэрлэг бизон үхрийн сүрэг гэнэт гарч ирж үзэгдсэн явдал болж өнгөрсөн байна. Бизоны сүрэг гарч ирсэн видеог эндээс үзээрэй:

Газрын тосны болон хийн хоолойнуудын гэмтлээс болж сүүлийн 5 жилд АНУ-д маш их газар нутаг, гол ус хордож, агаарыг бохирдуулж, гал түймрүүд гарч, олон хүний амь насанд хүрсэн тухай 2015 оны 6-р сард нийтлэгдсэн тоо баримтуудыг эндээс үзээрэй:

Эдгээр колоничлогчид ухаж төнхөж идэж хэрэглэж бохирлож бузарласныхаа дараа гол мөрний усыг цэвэр ариун хэвэнд нь оруулж, байгаль дэлхийг дахин бүтээж чадах уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *