Categories
гадаад мэдээ

Америкчууд сонгуулийн дараа гадаад орон руу цагаачлах боломжийг судалж эхэлжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсан нь дэлхий даяар цочрол үүсгээд байна. Америкчууд гадаад орнуудад цагаачлах боломжийг эрчимтэй судалж эхэлсэн нь үүнийг харуулж байгаа юм. Сонгуулийн өдөр Канадын цагаачлалын албаны вэбсайт ачааллаа даахгүй унасан.

Тэгвэл Шинэ Зеландыг Америкчууд бас сонирхох болсон байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Immigration New Zealand (INZ) байгууллагын вэбсайт АНУ-аас 56,300 зочин хүлээж авсан нь ердийн өдөр 2,300 зочинтой байдаг тус сайтын хандалтыг 24 дахин нэмэгдүүлжээ.

Энэ хугацаанд 7,000 гаруй Америкчууд цагаачлах хүсэлтээ уг сайтад бүртгүүлсэн нь сарын дунджаас хоёр дахин өссөн үзүүлэлт болсон байна.

Өнгөрсөн тавдугаар сарын Brexit санал асуулгын дараа Британиас мөн ийм үзэгдэл ажиглагдаж байсан гэнэ.

The New Zealand Now вэбсайтад Шинэ Зеландад ажиллаж, амьдрах, суралцах талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаг. Тэгвэл энэ сайт бас 24 цагийн дотор 70,500 Америк зочин хүлээж авсан нь энгийн үеийнхээс 69,000-аар хэтэрсэн үзүүлэлт болжээ.

Өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар нэг жилийн дотор ,1,288 Америк хүн Шинэ Зеландад суурьшсан бол 8,876 хүн ажиллах виз, 2,997 хүн оюутны виз тус тус авсан байна. Тэгвэл энэ тоо сонгуулийн дараа эрс нэмэгдэх төлөвтэй болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *