Categories
мэдээ нийгэм

Америкчууд Байденыг мэтгэлцээнд ялсан гэж үзжээ

Америкийн телевиз үзэгчдийн дийлэнх нь мягмар гаргийн орой болсон тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх анхны мэтгэлцээнд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг ялсан гэж үзэж байгааг үзэгчдийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

“CNN”-ээс явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, нийт үзэгчийн 60 хувь нь Байденыг өөрийгөө илүү сайн харуулж чадсан гэж үзсэн бол 28 хувь нь Трампт ялалтыг өгсөн байна.
“CBS” телевизийн санал асуулгын дүн мөн Байденийг ялсан гэж харуулж байгаа боловч үзэгчдийн санал ерөнхийдөө тэнцүү хуваагдсан байна. Санал асуулгад оролцогчдын 48 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигчиийг, 41 хувь нь АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийг ялсан гэж үзжээ.
Үүний зэрэгцээ Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг маш доогуур үнэлж байна. “Трамп, Байден нар бие бие рүүгээ дайрч эхлэхэд мэтгэлцээн эх толгойгүй болсон” гэж CBS суваг тэмдэглэсэн бол CNN-ийнхэн “ардчилалд маш хор хөнөөлтэй”, “асар аймшигтай” мэтгэлцээн болсон гэж дүгнэж байна.
Нэр дэвшигчид Америкийн нийгэмд тулгамдсан асуудлуудыг тайван хэлэлцэхийн оронд бие бие рүүгээ дайрч, доромжилсон гэж хэвлэл мэдээллийнхэн шүүмжилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *