Оргил үеэсээ уруудаж яваа алтны үнэ цаашдаа бүр унаж магадгүй гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж эхэлжээ. Тэд алтны үнэ унах магадлалтай хэд хэдэн шалтгаан бийг онцолж байгаа юм. Өмнө нь компьютерийн процессор, ухаалаг гар утасны бичил дамжуулагчид алтыг өргөнөөр ашиглаж байсан юм. Харин сүүлийн үед үүнийг силикон чипээр орлуулах болсноор эрэлт буурч эхэлж байгаа аж. Барак Обама Исламын улсын эсрэг дайн, мөн Сири, Иракийн эсрэг тэмцэл нь гурван жил ба түүнээс дээш байна гэж онцлоод байгаа. Зэвсэг худалдах нь АНУ-ын эдийн засаг сэргэх нэг үндэс болох гэнэ.Энэ нь ам долларын ханш хүчтэй өсөх хандлага бий болгоно, ногоог валютын түүхэн өсөлтийнхөө рекордыг эвдэнэ гэсэн таамаг хүчтэй яригдаад эхэлжээ. Ам доллар алтны ханш харилцан урвуу хамааралтай байдаг онцлогтой. Хятад улс хямд үнээр алт худалдан авах зорилгоор, алтны үнийг бууруулах алхам хийж эхлэх төлөвтэй гэсэн сураг яриа ч алтны үнэ буух шалтгааны нэгд багтжээ. Европын төв банк ирэх долоо хоногт алтны нөөцийнхөө хэсгийг зарж борлуулж магадгүй гэсэн таамаг ч бий аж. АНУ эдийн засаг сэргэж байгаа нь учраас бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр бий. Хэрвээ ингэвэл алтны ханш унахад хүчтэй нөлөөтэй гэнэ.
Categories