Categories
мэдээ нийгэм

Алтан үсгийн Жадамба судрыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хүсэлт гаргажээ

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос Үндэсний төв номын сан болон бусад байгууллагуудтай хамтран “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт хоёр чухал баримтат өвийг бүртгүүлэхээр ханджээ. Мөн цаашдаа ч монгол улсынхаа түүх соёлын олон өвийг бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. ЮНЕСКО-гийн баримтат өвийг бүртгэдэг “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн орнуудын сургалт семинар БНХАУ-ын Сожау хотноо өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт болов. Тус семинарт ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын баримтат өвийг хариуцан ажилладаг мэргэжилтэн Т.Цогзолмаа оролцож Алтан үсгийн Жадамба судрын талаар илтгэл тавьж танилцуулсан байна.
Дэлхийн дансанд тухайн улсын баримтат өв бүртгэгдэх нь олон ач тустай бөгөөд ЮНЕСКО-гийн гишүүн орнуудаас хоёр жил тутамд өөрийн орны баримтат өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ханддаг. Тус хөтөлбөрийн Баримтат өвийн олон улсын болон бүсийн бүртгэлийн жагсаалтанд өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй улсын 300 гаруй баримтат өв бүртгэгдээд байна.
Үүнээс дөрвөн баримтат өв манай улсаас бүртгэгджээ. Тухайлбал, 2011 онд Лувсанданзаны “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур”, 2012 онд “Есөн эрдэнийн ганжуур”, 2014 онд Ази-Номхон далайн бүс нутгийн өвд Сахиусан Дара Эх судар тус тус бүртгэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *