Categories
мэдээ нийгэм

Алтан-овооны төрийн их тахилга болно

Төрийн тахилгат Алтан-Овоо, Дарь-Овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөр. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн төдийгүй бүх монголчуудын шүтэн биширдэг уул юм.

Төрийн их тахилгыг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв дэх удаагаа 2018 оны долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тахилга нь YIII Богд гэгээн Живзундамба хутагтын зарлигаар Алтан-Овоог анх тахисны 105 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог аж.

Сүхбаатар аймаг, Дарьганга сумын ИТХ-аас томилсон ажлын хэсгүүд тахилгын ёслолын бэлтгэл ажлыг зохион байгуулж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *