Алмазны олборлолт нь
хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд хамгийн хохиролтой, хортой нөхцөлийг бий болгодог ажээ. Тиймээс үүнийг өөрчилж, химийн аргаар алмазыг гарган авах технологийг нээсэн байна. Тухайлбал, Стэйнфордын их
сургуулийн хэсэг судлаачид лабораторийн аргаар алмаз гарган авчээ. Тэдний энэхүү ажил тун ч амжилттай
болсон ба хатуулаг, чанар зэрэг нь байгалийн алмазаар дутахааргүй гайхалтай
алмазыг гаргаж авсан гэнэ.
Тэд Канадын “BHP Billiton” компанийн “Ekati” ордоос олборлож
авсан алмазтай хиймлээр гарган авсан алмазаа харьцуулахад ялгагдахгүй байж
чадсан байна
Э.НОМИН