Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотоос Алжирын нийслэл рүү нислэг үйлдэж явсан Алжирын агаарын тээврийн компанийн онгоц өнгөрсөн пүрэв гаригт Мали улсад осолдсон. Ослыг мөрдөн шалгах ажлыг Франц болон олон улсын мэргэжилтнүүд Мали улсад эхлүүлжээ. McDonnell 83 онгоцны хар хайрцаг Мали улсын зүүн хойд хэсэгт орших Госси мужаас олдсон билээ. Хар хайрцганд дүн шинжилгээ хийх зорилгоор Францын эрх баригчдад хүлээлгэн өгөх юм байна. Онгоцны сүйрлийн шалтгаан одоогоор тодорхой бус байгаа ч хэд хэдэн таамаг дэвшүүлээд буй. Сахарын цөлд хүчтэй шуурга болж, эргэн тойрон харагдахгүй байсан учир чиглэлээ өөрчлөх хүсэлтийг тус онгоцноос ирүүлсэн байна. Цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц чиглэлээ өөрчилсөн нь ослын шалтгаан болсон гэсэн таамаг байна.