Categories
гадаад мэдээ

Алдарт боксчин Мухаммед Алиг эцсийн замд нь үдлээ

Өнгөрсөн баасан гаригт алдарт боксчин Мухаммед Алиг эцсийн замд нь үлдлээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нас барсан түүнтэй төрсөн газар болох Кентакки мужийн Луисвиль нэртэй газарт салах ёс гүйцэтгэсэн байна. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама видео бичлэгээр дамжуулан хүндэтгэлтэй үгсийг дурсчээ. Зочдын дунд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон зэрэг улс төрийн хүрээний зочдоос гадна Майк Тайсон, Уилл Смит зэрэг урлаг спортын одод байсан аж.

Мухаммед Алийг хүндэтгэн хэдэн мянган иргэн цугларч, “KFC YUM” төвд болсон ёслолд оролцох тасалбар худалдан авчээ. Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган түүний оршуулгаас нэг өдрийн өмнө буюу пүрэв гаригт болсон хүндэтгэлийн цайллагад оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *