Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид гэр бүлийнхний хамт “Эрүүл агаар эм” өдөрлөгт оролцлоо

Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн алба хаагчид гэр бүлийнхний хамт “Эрүүл агаар эм” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Чулуут нуурын амралтын газарт “Хоггүй орчин бидний эрүүл мэнд” уриан дор 2019.08.03-2019.08.04-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.

Алба хаагчдын амралт чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор 3 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулав.

Хэлтсийн аврага шалгаруулах Үндэсний бөхийн барилдаанд хурд, хүч авхаалж самбаагаа уралдуулан барилдсан хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Дагвачимэд түрүүлж, хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Г.Очирбат үзүүрлэлээ.

Буухиа уралдаан тэмцээнд хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Анхбаяр /эхнэрийн хамт/ амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн юм.

Мөн алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэн сайн дурын үндсэн дээр 50-100 метр доторх хог, хаягдал, гол дагуух хогийг цэвэрлэж, хоггүй орчинг бүрдүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *