Categories
гадаад мэдээ

Аль-Шифа эмнэлгийн доорх туннел DNN.mn

Израилийн эрх баригчид  Газын зурваст палестинчуудад зориулан өөрсдийн барьж өгсөн хамгийн том  Аль-Шифа эмнэлгийн доор ХАМАС-ын ухсан 55 метр урт туннелийг харуулсан дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж,  үүнийг нь барууны  хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дэлхий нийтэд шууд мэдээлсэн юм. Гэтэл ХАМАС-ын удирдлагууд энэ бүхнийг няцаан мэдэгдэл хийсэн юм. Иймээс  Израилийн батлан ​​хамгаалах хүчний Аюулгүй байдлын албаны дарга Шин Бет “Аль-Шифа эмнэлгийн доор байрлах алан хядагчдын туннелийн бусад фото зургууд болон  дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд нэж тавьж байна” гэж мэдэгджээ. Энэхүү    мэдээг оросоор интернетийн  https://nv.ua/world/countries/cahal-pokazal-odin-iz-tonneley-hamas-pod-bolnicey-al-shifa-video-novosti-izrailya-50369544.html хаягаар,  бичлэгийг англиар https://twitter.com/i/status/1726284807351472556гэсэнхаягаар Х сүлжээнд  орж үзэж  болох аж.

Израилийн зэвсэгт хүчин ХАМАС-ын олон  дайчдыг устгаж байгаа ч тэдний амь үрэгдсэн  зургийг нийтлэлгүй, НҮБ-ын холбогдох конвенцийн заалтыг  баримталж байгаа бол ХАМАС-ын дайчид үүнийг нь Изриаль манай дайчдыг устгаж чадахгүй байна хэмээн сурталдсаар байгаа юм.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *