Categories
мэдээ нийгэм

Ажил олгогчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хязгаар 1920000 төгрөг боллоо

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан ёсны лавлах утас болох “Мэдээллийн лавлах 19001199”-өөс бэлтгэн ирүүлсэн Нийгмийн даатгалын ээлжит зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу 2015 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэллээ.

Мөн нийгмийн даатгалын сангаас олгох бүх тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй адил байна

Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын шимтгэл төлөх тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газраас шинэчлэн тогтоох хүртэл хугацаанд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 1998 оны 92-р тогтоолыг баримтлан ажиллана.

Даатгуулагч та:

2015 оны долдугаар сард 3000000 төгрөгийн цалин авсан бол даатгуулагч 1920000 төгрөгөөс 10% тооцож 192000 төгрөг, ажил олгогч 1920000 төгрөгөөс 11%, – 13,%-аар тус тус тооцож /211200төг, 230400төг, 249600төг/-ийг нийгмийн даатгалын санд төлнө гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *