Categories
мэдээ нийгэм

“Ажил олгогчдын зөвлөгөөн-2017” маргааш болно

ЭМНДЕГ, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран “1000 ажил олгогчдын зөвлөгөөн”-ийг маргааш буюу энэ сарын 28-нд МҮЭСТО-нд зохион байгуулах болжээ.

Зөвлөгөөнд ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, ЭМНДЕГ-ын удирдлагууд болон нийслэлд йл ажиллагаа явуулдаг 1000 ажил олгогч оролцох юм. Энэ онд Нийгмийн даатгалын салбар үүсч хөгжсөний 75 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс зөвлөгөөний үеэр шилдгийн шилдэг 10, шилдэг 65 шимтгэл төлөгч, ажил олгогчид шагнал гардуулах аж. Шилдэг аж ахуйн нэгжүүдийг ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн бодитой тодорхойлж, шимтгэл төлөлтөөрөө тэргүүлсэн байх шаардлага тавьсан байна. Мөн шимтгэл төлөлтийн тайланг хуулийн хугацаанд тушаасан, ажилтнуудынхаа нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан байдал зэргийг харгалзан үзжээ.

Мөн үеэр нийгмийн даатгалын салбарын хууль тогтоомжийг сурталчилах нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм. Зөвлөгөөн болон нээлттэй өдөрлөгт НЗД С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар урилгаар оролцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *