Categories
мэдээ нийгэм

Аймгуудын хорио цээрийг цуцаллаа

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг энэ сарын 09-нд цуцласан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Тус багт энэ оны наймдугаар сарын 30-нд “Хонины цэцэг” өвчин гарч сумын Засаг даргын захирамжаар хорио цээр саяхныг хүртэл тогтоогоод байв. Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач баг, Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан баг, Дөргөн сумын Сээр багт гарсан “Бог малын мялзан“ өвчны улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг өнгөрсөн сарын 28-нд цуцалсан байна.

Түүнчлэн Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Буянт болон Жаргалант, Цагаан бургас, Мөст суманд гарсан “Бог малын мялзан“ өвчны бүсийн хорио цээрийн дэглэмийг өнгөрсөн сарын 24-нд цуцалжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *