Газын зурвасаас пуужингууд харвасантай холбогдуулан аюулгүй байдлын үүднээс гадаадын агаарын тээврийн бүх компани Израиль руу үйлдэх нислэгүүдээ цуцалжээ.
Израилийн “Kan” радиостанцын бямба гаригт мэдээлснээр, Израиль руу үйлдэх нислэгээ хамгийн сүүлд түр зогсоосон агаарын тээврийн компаниудын нэг нь АНЭУ-ын компани байсан аж.
Израилын цэргүүд болон Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүд тавдугаар сарын 10-наас хойш харилцан пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Үүнээс хойш Палестины нутаг дэвсгэрээс Израилын хотуудад дор хаяж 2300 пуужин харвасан байна.