Эбола вирусын улмаас Африкийн орнуудад аялал, жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байхыг ДЭМБ-аас сануулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Гвиней улсын Эрүүл мэндийн яам Эбола вирусээр 151 иргэн халдварлаж нэг долоо хоногийн дотор 99 хүн амиа алдсан гэв. Нас барсан иргэдийн найм нь тус яамны ажилтан байжээ.
НҮБ тус вирустэй холбоотой шуурхай хуралдааныг өчигдөр зохион байгуулж, АНУ, ОХУ тэргүүтэй 12 орноос Баруун Африкт тусламж үзүүлэхийг хүсчээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яам шаардлагатай тохиолдолд эмч, зөвлөхүүдээ илгээхээ мэдэгдэж, Ерөнхийлөгч В.Путинтэй энэ асуудлаар ярилцахаа мэдэгджээ. Харин АНУ-ын талаас тус вирусээр хоёр мэргэжилтэн нь өвдөж, халдварласан учир хэсэг хугацаанд эмчээ илгээхгүй, шаардлагатай эм бэлдмэлийг илгээх болно гэсэн байна.
Их Британи, Франц, Германы Засгийн газар Эбола вирустэй тэнцэхийн тулд 50 сая ам.долларын хандивласан аж. Тус вирусын улмаас 1019 иргэн амиа алдаж 547 хүн халдварласан гэж ДЭМБ-ын захирал Маргарет Чан мэдэгджээ.