Categories
гадаад мэдээ

Афганистанд намуу цэцэг тариалахыг хориглосон байна DNN.mn

Дэлхийн хамгийн том опиум үйлдвэрлэгч Афганистанд талибанчууд намуу цэцэг тариалахыг хориглосон байна. Мөн хар тамхины ургацыг устгаж, гэмт хэрэгтнүүдийг шийтгэнэ гэж зэвсэгт бүлэглэлийн удирдлага мэдэгдэв. Учир нь опиум нь нэгэн төрлийн хар тамхины ургац аж.

Өнгөрсөн наймдугаар сараас хойш засгийн эрхийг буцаан авсан талибуудад олон улсын хориг арга хэмжээгээ зөөлрүүлэхийн тулд хар тамхитай тэмцэх нэн шаардлагатай болжээ. Тус бүлэглэл банк санхүү, бизнес, хөгжилд ноцтой саад учруулж буй хориг арга хэмжээг хөнгөвчлөхийн тулд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөхийг хүсч байна.

Кабулд болсон тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн бага хурал дээр зарласан тушаалд “Афганистаны Исламын Эмират улсын дээд удирдагчийн зарлигийн дагуу одооноос эхлэн бүх афганд намуу цэцэг тариалахыг хатуу хориглож байна” гэв.

Мөн “Зарлигийг зөрчвөл ургацыг нь шууд устгаж, зөрчил гаргасан хүнийг Шариатын хуулийн дагуу шийтгэнэ” гэв. Опиум намуу цэцэг орсон эм үйлдвэрлэх, ашиглах, тээвэрлэхийг мөн хуулиар хориглосон байна.

One reply on “Афганистанд намуу цэцэг тариалахыг хориглосон байна DNN.mn”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *