Зам тээврийн ослын улмаас нэг хүн харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлан багийн “Цагаан хад” гэдэг газарт ачааны автомашин замын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлага иржээ.
Дуудлагын дагуу “Цагаан хад” гэдэг газар үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах аврах 66 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэдийг очиход “D2066LF01” загварын зүтгүүр автозамын хажуу руу онхолдож, жолооч Д /35 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсан аж. Цогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсан байна.