Олон улсын чанартай А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй аадар бороо орсны улмаас 120-133км-ийн хооронд уулын чулуулгийн нуранги үүсэж, зам хаагдсан.
Тухайн авто замыг шуурхай нээхээр “Ховд-АЗЗА” ТӨХК-ийн инженер техникийн ажилчдын бүрэлдэхүүн ажиллаж байна.
Мөн А1101 Мөрөн-Хатгал-Улсын хил чиглэлийн замд үерийн улмаас угаагдаж, эвдрэл гэмтэл үүссэн хэсгийг “Хөвсгөл зам” ХХК засварлаж байгааг албаныхан мэдээллээ.