Хөрст ногоон газрын хотойтол дэвэн дэвсээр хүчит 512 бөх төрийн ёсөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүллээ. Энэ удаагийн баяр наадамд Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтох, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Монгол Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ганбат, Д.Ганхуяг, Бүрэнтөгс тэргүүтэй бөхчүүд гарч ирсэн юм.
Саяхан дархан аварга цолны болзол хангасан Агваансамдангийн Сүхбат аваргыг барилдах болов уу гэсэн хүлээлт их байсан бөгөөд ард түмэндээ сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээр уран мэхний гайхамшиг гэгддэг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга маань барилдахаар болсон нь наадамчин олныг баясгаж байна.