Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд Хэнтий аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул морь түрүүллээ.
Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан их морьдын уралдаанд газар газрын 325 шандаст хүлэг гараанаас гарснаас Хэнтий аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул морь түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Доржийн Баясгалангийн Суман хүрэн, айргийн гуравт Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн “Хөх чоно” группийн уяач Пүрэвбаатарын загал, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Сосорын Мөнхбатын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Гончигжавын Мөнхсайханы хүрэн тус тус хурдалжээ.