Дорнод аймаг, Чойбалсан сум Энгэр шанд баг “Хавиргын боомт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 15:30 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд голомтод ажиллаж, 23:40 цагт цурамд оруулан 23:50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатжээ.