Categories
нийгэм цаг-үе

Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ DNN.mn

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө орсон цаснаар СХД-ийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллага бэлэн байдалд ажиллаж, 03:00 цагаас эхлэн нийтийн эзэмшлийн авто замуудад давс, бодис цацаж эхэлсэн байна.

Зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллагын 139 үйлчлэгч, тусгай төхөөрөмжийн давс бодис цацагч 15 машин, 2 автогрейдр, явган замын цас үлээгч 22 төхөөрөмж зэрэг нийт 39 машин техник, хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж байна.

Мөн 82 тонн давс, 10 тонн бодис цацаад байгаа бөгөөд 887 тонн давс, 342,5 тонн бодисын нөөцтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *