Засгийн газрын ээлжит хуралдаанаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.
Энэ оны 11 дүгээр сарын 09-ны оройн 23.45 цагт УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнийг СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын өөрийн албан өрөөнд согтуурсан үедээ зодож танхайрсан хэрэг гарсан. Харин даргадаа зодуулж нүүрэн тус газартаа гэмтэл авсан Б.Төгс-Эрдэнэ тэр даруй ГССҮТ-д хүргэгдсэн.
Тэгвэл албан өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэж, хүнийг зодож танхайрсан Д.Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдах өргөдлөө өгөөд байсан. Түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.