Монголын үндэсний бөхийн холбооноос энэ арваннэгдүгээр сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна.
- 16-нд 13:00 цагт: Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
- 23-нд 11:00 цагт: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- 24-нд 13:00 цагт: Монгол Улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит Улс,аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
- 26-нд 13:00 цагт: Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
- 30-нд 12:00 цагт:“Хуурнин шуугигч” барилдааны 10 жилийн ойд зориулсан хүүхдийн барилдаан тус тус болно.
Сүүлд Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болсон. Тус барилдаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Их богд дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Алтангэрэл түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Их богд дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.